Чуулганы хуралдаан өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2014.01.24-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан өндөрлөлөө

УИХ-ын чуулган өнөөдрийнхөө хуралдаанаар Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн төслүүдийг тус тус хэлэлцсэн бөгөөд үдээс хойшхи хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатараас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан “Дархан-Сэлэнгийн бүсийн ордуудыг түшиглэн баригдах төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн төслийн хэрэгжилтийн явц, дотоодын хувийн хэвшлийн оролцоо болон цаашид авах арга хэмжээний талаар асуулга”-ын хариуг сонслоо.

Мөн ААН-ийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж шийдсэнээр өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.

Энэхүү төслийн агуулга нь архи, спирт, тамхи зэргээс бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй ААН-д орлогын албан татварын 90 хувийг буцаан олгох, мөн ААН-ийн НӨАТ-ын босгыг 50 сая төгрөг болгох тухай  юм.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж