
Монголын уул уурхайн компаниудыг төлөөлөн ажилладаг "Монголын уул уурхайн ассоциаци"-ийнхан өчигдөр өнгөрсөн жилд хийсэн ажлаа гишүүн компаниуддаа тайлагнаж, ирэх жилийн ажлын зорилтоо тодорхойлжээ. УИХ-аас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад гишүүн байгууллагуудынхаа эрх ашгийг тусгах нь тус ассоциацын энэ жилийн эхний ажил байх гэнэ. Түүнчлэн тэднийхэн уул уурхайн түүхий эдийн экспортын зах зээлийн судалгааг энэ онд хийх аж.