Ховдын нисэх буудал олон улсынх болно

Хуучирсан мэдээ: 2010.06.19-нд нийтлэгдсэн

Ховдын нисэх буудал олон улсынх болно

Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд
Ховд аймгийн Ховд хот нисэх буудлыг олон улсын статустай болгох бэлтгэл
ажил хийгдэж байна.

Тус ажлын хүрээнд Иргэний Нисэхийн Ерөнхий Газар нь Ховд-Урумчи-Ховд чиглэлд нислэг үйлдэх нөхцлийг бүрдүүлээд байгаа юм.

Мөн тус нисэх буудлыг Олон улсын статустай болоход шаардагдах хил, гааль, гадаадын иргэн харъяатын асуудал, тагнуулын байгууллагын хамтран ашигладаг мэдээллийн нэгдсэн сүлжээ, түүнд шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулах ажил үлдэв. Одоогоор дээрхи чиглэлд дотоодын агаарын тээвэрлэгч компаниуд нислэг үйлдэх хүсэлтүүдээ ирүүлээд байгаа аж.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж