Уг шалгаруулалтад оролцох хүсэлтэй эрдэм шинжилгээний байгууллага, их сургууль, аж ахуйн нэгж, иргэдийг төслийн баримт бичгээ боловсруулан оролцох бөгөөд Инновацийн төсөл нь технологийн агууламж өндөртэй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн шинжлэх ухааны оюуны багтаамжтай, эдийн засгийн үр ашигтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгоход чиглэгдсэн байх, Инновацийн төслөөр бий болох бүтээгдэхүүн нь Монгол Улсад шинээр үйлдвэрлэгдэж байгаа, эсхүл зах зээл дээрх ижил төстэй бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээтэй харьцуулахад өрсөлдөх чадвар, техник, эдийн засгийн үзүүлэлтээр илүү түвшинд байх, Туршин нэвтрүүлэх бүтээгдэхүүн, техник, технологи нь эрдэмтэд, судлаачдын оюуны бүтээлээр баталгаажсан байх гэсэн шаардлагагыг хангасан бөгөөд хэрэгжилтийн хугацаа 1-3 жил байх ёстой ажээ. Төслийн баримт бичгийг энэ сарын 29-ны дотор БСШУЯ-нд хүлээн авах юм байна.
Б.Энхмандах
Инновацийн төслийг сонгон шалгаруулна
Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамнаас “Монгол Улсад Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 2010 оноос эхлэн хэрэгжүүлэх инновацийн төслийг сонгон шалгаруулж санхүүжүүлэхээр болжээ.