Модон морь жилийг угтан уран бүтээлчид шинэ бүтээлүүдээ дэлгэсээр байна.
Тухайлбал, Монголын саяхан бүсгүйчүүдийг гол дүрдээ тоглуулсан нэгэн кино ирэх сарын 5-нд нээлтээ хийх гэж байгаа аж. “Анирлагч” хэмээх эл киног Д.Энхбаатар, Д.Сангибат нар найруулсан бол продюсероор хошин урлагийн жүжигчин Р.Адъяа ажиллажээ. Тэрээр өөрийнхөө кинонд мөн эсрэг дүр бүтээсэн бол эл бүтээлийн гол дүрд жүжигчин, загвар өмсөгч П.Шүүдэрцэцэг, Х.Бадамгэрэл нар тоглосон байна.
Э.ТЭКҮ