БШЯ-наас тайлбар өглөө

Хуучирсан мэдээ: 2014.01.24-нд нийтлэгдсэн

БШЯ-наас тайлбар өглөө

“Нийгмийн шуудан” сонины өнөөдрийн дугаарт нийтлэгдсэн “Л.Гантөмөр сайдын ойрын хүн боловсролын тэргүүний ажилтан тэмдгийг 100 саяар зарах гэнэ” нэртэй нийтлэл ор үндэсгүй гүтгэлэгийн шинж чанартай болохыг БШУ-ны яамнаас албан ёсоор мэдэгдэж байна.

Уг нийтлэлийн гарчигт “100 сая төгрөгөөр зарах” гэж олны анхаарлыг татахаар бичсэн хэрнээ нийтлэл дотроо “100 мянган төгрөгөөр зарна” гэж баримтын алдаатай зөрүүтэй бичсэн нь сэтгүүл зүйн шаардлага хангаагүйн дээр зориудаар мушгин гуувиулсан нь илт байна. 

Тус сонинд бичсэнээр 100 сая эсвэл 100 төгрөгөөр үнэлэгдээд байгаа “Боловсролын тэргүүний ажилтан” тэмдэг нь ямар ч үнэ төлбөргүй олгогддог бөгөөд Засгийн газрын 1997 оны 52 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад зааснаар тус шагналыг хүртсэн хүнд тухайн байгууллага нь 100 мянган төгрөгөөр урамшуулахаар заасан байдаг.

Боловсрол, шинжлэх ухааны яам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж