Уул уурхайнхан гадаадад гарц хайж уулзалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.19-нд нийтлэгдсэн

Уул уурхайнхан гадаадад гарц хайж уулзалт хийнэ

Маргааш Австралийн Сидней хотод “Монголын уул уурхайн хөрөнгө оруулалт” сэдэвт чуулга уулзалт эхэлнэ. Монголын уул уурхайн салбарын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт татах зорилготой чуулга уулзалтад Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан, Монголын уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч Г.Дамба, Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Ганзориг тэргүүтэй 20 гаруй бизнесийн төлөөлөл оролцоно. Мөн Австралийн уул уурхайн компаниуд болон банк, санхүүгийн байгууллагын төлөөлөгчид оролцох юм байна.

Энэ дашрамд дуулгахад Лондонгийн хөрөнгийн биржид энэ сарын 28-нд Монголын уул уурхайн компаниудын өдөрлөг болно. Гадны хөрөнгө оруулагчдыг татах энэхүү арга хэмжээг “Нортон сек” компани, Ашигт малтмалын газар, Лондонгийн Хөрөнгийн биржтэй хамтран зохион байгуулж буй. Уул уурхайн компаниудаас гадна олон улсын тээвэр зуучийн компаниул эл арга хэмжээнд оролцоно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж