Хүүхэд хүлээн авах өрөөг тохижуулжээ

Хуучирсан мэдээ: 2014.01.24-нд нийтлэгдсэн

Хүүхэд хүлээн авах өрөөг тохижуулжээ

Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд олон улсын стандартын дагуу засварлаж, тохижуулсан хүүхдийн хүлээн авах өрөөтэй болжээ. Тус эмнэлгийн зарим эмч нар БНСУ-д суралцаж, туршлага судлаад ирсэн бөгөөд тэдгээр эмч нар эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх эхний цэг болсон хүлээн авах хэсгийг Солонгос улсын эмнэлгүүд шиг болгохоор санаачлага гаргасан байна. Эмч нар УИХ-ын гишүүн С.Ганбаатарт хандсан бөгөөд эрхэм гишүүн санаачлагыг дэмжиж, хүүхдийн тасгийн хүлээн авах хэсгийг хүүхдэд зориулсан хэлбэрээр засч тохижуулжээ. Засвар, тохижилтын төслийг УИХ-ын гишүүн С.Ганбаатарын бие төлөөлөгч Б.Отгонбаатар удирдаж, “Сайнхүү ивээл” сангийн тэргүүн С.Гантуяа 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

Шинээр тохижуулсан хүүхдийн хүлээн авах хэсгийн орчныг хүүхдийн онцлогт тохирсон зураг, өнгө, чимэглэл бүхий дизайнаар тохижуулж, ханын зурагт, мэдээллийн урсдаг зарын электрон самбар, яаралтай тусламж үзүүлж, эрэмбэлэн ангилал хийх тавиур, хаалт, мөн бүртгэл мэдээллийн хэсэгт компьютер зэргийг байрлуулжээ. "Стандартын шаардлага хангасан хүлээн авах хэсэгтэй болсноор эцэг, эх болон хүүхдүүдийн сэтгэлд нийцсэн үйлчилгээг үзүүлэх боломж нөхцлөөр хангагдлаа" хэмээн эмч, эмнэлгийн ажиллагсад талархаж буйгаа илэрхийлээд, ажиллах урам зориг, эрч хүч дүүрэн байна гэдгээ ч хэлжээ.

Д.ЦЭЭНЭ



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж