холбогдуулан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас өнөөдөр/01.24/ дайнд
оролцсон зургаан ахмад дайчдад орон сууцны дэмжлэгт зориулсан нэг
удаагийн мөнгөн тусламж олгох батламжийг гардууллаа.
Өнөөдрийн зургаан
ахмад дайчдын хамгийн ахмад нь 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан 94
настай, Дундговь аймгийн Адаацаг сумын харъяат Ч.Базар байгаа бол
хамгийн залуу нь баруун хил дээр 1940-1948 онд болсон зэвсэгт
тулгаралтад оролцож явсан 86 настай Т.Батсуурь хэмээх азай буурал байгаа
юм байна. Өмнө нь 2013 оны тавдугаар сарын 9-нд Агуу их чөлөөлөх дайны
түүхт ялалтын 68 жилийн ойгоор 21 дайчинд, долдугаар сарын 9-нд Улсын
баяр наадмаар дөрвөн ахмад дайчин, нийт 24 ахмад дайчин болон тэдний ар
гэр, үр хүүхдүүдэд орон сууцны дэмжлэгт зориулсан нэг удаагийн мөнгөн
тусламж бүхий 35 сая төгрөгийг олгосон юм байна.
Засгийн газраас
“Ахмад дайчинд орон сууцны дэмжлэг үзүүлэх тухай” Засгийн газрын 198
дугаар тогтоолыг батлуулж мөрдсөн, 2013 оны Улсын төсөвт 30 ахмад дайчны
орон сууцны дэмжлэгийн хөрөнгө болох нэг тэрбум 50 сая төгрөгийг
тусган батлуулсан байна.