Хилийн хяналтын хэлтэсээс мэдээлэв

Хуучирсан мэдээ: 2014.01.24-нд нийтлэгдсэн

Хилийн хяналтын хэлтэсээс мэдээлэв

ОРХОН АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН ХИЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭСЭЭС мэдээлж байна.

МХГ-ын Хилийн хяналтын хэлтэс нь: Аймгийн гүний гаалиар нэвтэрч байгаа экспорт, импортын бодис бараа бүтээгдэхүүнд МУ-ын холбогдох хууль тогтоомж, ОУ-ын конвенци, гэрээ, хэлэлцээр болон үндэсний стандартыг мөрдүүлэн, хүн амын нийгмийн эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, үндэсний аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажилладаг. 

Монгол Улсын Засгийн Газрын 2011 оны 12 дугаар сарын 21-ны өдөр батлагдсан 361 дүгээр тогтоолоор “Гүний гаалийн хяналтын талбайгаар орох, гарах хөдөлгөөний чиглэлд:

    1   дүгээрт Гүний мэргэжлийн хяналтын алба

  2 дугаарт Гүний гаалийн байгууллага хяналтыг хэрэгжүүлж ажиллана гэж заасны дагуу аймгийн гүний гаалийн хяналтын талбайгаар нэвтрэх амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бодис, бараа бүтээгдэхүүн, бичиг баримтад мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагч эхний ээлжинд үзлэг, шалгалт хийж тухайн бодис, бараа бүтээгдэхүүн эрүүл ахуй, стандарт, чанар аюулгүй байдлыг хангаж байна гэж үзсэн тохиолдолд улсын байцаагчийн мэдэгдэл бичигдсэнээр гаалийн байгууллагад шилжих буюу зөрчил илэрсэн тохиолдолд улсын байцаагч нь тухайн чингэлэг, ачаа барааг саатуулж ОУ-ын конвенци, гэрээ хэлэлцээр болон холбогдох хууль тогтоомжийн дагуу буцаах, хураах, устгах, улсын орлого болгох зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлдэг.

Иймд гадаад худалдаа эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд үүнийг сайтар ойлгож авах нь зүйтэй байна.

Эх сурвалж: www.erdenet.mn


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж