Настнуудын сууцад гарсан галд таван хүн амь үрэгдэв

Хуучирсан мэдээ: 2014.01.24-нд нийтлэгдсэн

Настнуудын сууцад гарсан галд таван хүн амь үрэгдэв

Канадын Кебек хотод орших “Residence du Havre in L"Isle-Verte” нэртэй өндөр настнуудын орон сууцад гал гарсанаас таван хүн амь үрэгдэж, 31 хүн сураггүй болжээ. Настнуудын сууцад өнгөрсөн шөнө 00:30 минутын үед гал гарсан байна. Энд 60 орчим өндөр настан оршин сууж байснаас 20-ыг нь эсэн мэнд аварчээ. Оршин суугчдын 37 нь 85-аас дээш, үлдсэн нь 75-аас дээш насны ахмадууд бөгөөд тэдний ихэнхи нь юм тулж эсвэл тэргэнцрээр явдаг гэнэ. Галыг унтраахаар нийт 1400 орчим гал сөнөөгч ажиллажээ. Одоогоор мөрдөн шалгах, аврах албаныхан галын шалтгаан болон сураггүй бологсдыг эрж хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж