Эрдэс баялгийн салбарын уулзалтын талаар мэдээллээ

Хуучирсан мэдээ: 2010.06.19-нд нийтлэгдсэн

Эрдэс баялгийн салбарын уулзалтын талаар мэдээллээ

“Эрдэс баялгийн салбараа зохистой хөгжүүлэх нь” дугуй ширээний ярилцлага-уулзалтыг зохион байгуулагчид өчигдөр хэвлэлийн бага хурал хийж уг арга хэмжээний үр дүнгийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Дэлхийн Эдийн Засгийн Чуулга Уулзалт Төрийн бус байгууллага нь 40 жилийн өмнөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд эдийн засгийн аливаа асуудлуудыг болохоос нь урьтаж урьдчилан харж, зөв зүйтэй дүгнэлт өгч ирсэн дэлхийн хэмжээнд эдийн засгийн тэргүүлэх туршлага хуримтлуулсан байгууллага юм. Энэ удаагийн сэдэв нь ч мөн цаг үеэ олсон, нэн чухал шийдэл болж байна гэж оролцогчид нь дүгнэж байв. Тухайлбал, уул уурхайн асуудал нь дэлхийн улс бүрт өөр өөрийн онцлогтой байдаг ч хөрөнгө оруулалтын гэрээний нэгдсэн загвар, жишиг болсон төсөл одоог хүртэл олон улсын хэмжээнд хэрэглэгдэж хэвшээгүй байна. Уг хурлын зорилго ч энэ асуултад хариулт өгч дараа жилийн нэгдүгээр сард Щвейцарийн Давос хотноо болох Дэлхийн эдийн засгийн форумаас өмнө уул уурхайн жишиг гэрээ бий болгох зорилготой юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн нэгдүгээр сард Давосын чуулга уулзалтын үеэр хэлсэн үгэндээ олон улсын хэмжээний жишиг гэрээтэй болох, мөн чадавхийг дээшлүүлэхэд анхаарах тухай санал хэлж байсан юм. Энэ удаагийн хурлаар ч мөн энэ асуудлаар тодорхой санал санаачилгууд гарчээ. Нэн тэргүүнд жишиг гэрээтэй болоход эрх зүйн зохицуулалт, хэм хэмжээ нь ямар байх гэх мэт тодорхой зураглал хэлэлцсэн бөгөөд олон улсын хэмжээний хэлцэл хийх, гэрээ байгуулах чадавхитай хүний нөөцийн чадавхийг хөгжүүлэх тухай дэлгэрэнгүй ярилцсан байна.

Загвар гэрээний тухайд Монгол Улс санаачилан Дэлхийн Эдийн Засгийн Чуулга Уулзалт ТББ байгууллага дэмжин энэ удаагийн хэлэлцүүлэг болж байгаа нь Монгол Улсын хувьд бусад улсын туршлагаас суралцах, мөн өөрийн орны туршлагаа бусадтай хуваалцах өргөн боломж олгож байгаа болохыг Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан онцолж байгааг Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж