
Фото: Flickr.com/nathangibbs/cc-by-nc-sa 3.0
АНУ хоёрдугаар сарын сүүлчээр олон улсын санхүүгийн үүргээ гүйцэтгэх нөөцөө шавхаж магадгүй болов. Ийм сануулгыг Конгрессийн лидерүүдэд хандахдаа тус орны Сангийн сайд Жейкоб Лью өглөө. Сарын өмнө тэрээр АНУ техникийн дефольтод орж магадгүйг сануулж байв.
Ардчилагчид ба бүгд найрамдахчуудын өмнө тохиролцсоноор Америкийн Засгийн газар хоёрдугаар сарын 7 хүртэл зээлдэх боломжтой. Үүний дараа хоёр, гурван долоо хоногийн дотор Сангийн яам төлбөрийн чадвартай байх юм байна. Хэрэв Конгресс улсын өрийн дээд төвшнийг нэмэгдүүлэхээр тохиролцож чадахгүй бол тус улс техникийн дефольтод орно гэж сайд хэлжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР