Apple компани ухаалаг гар утасныхаа шинэ загвар болох iPhone 6-г хоёр сонголттойгоор гаргана хэмээн технологийн чиглэлийн сайтуудад мэдээлж эхлээд байна.
Тус компани хамгийн сүүлд гаргасан iPhone 5 загвараа iPhone 5S болон iPhone 5C гэсэн хоёр загвартайгаар гаргасан билээ. Тиймээс дараагийн загвараа ч мөн хоёр хувилбартай гаргана хэмээн таамаглаж байгаа аж.
Харин энэхүү шинэ загвар нь өмнөх загваруудаасаа дэлгэцийн хэмжээ харьцангуй том, дэлгэцээ харцаараа удирдах болон хурууны хээний технологийг илүү боловсронгуй болгон ашигласан байх гэнэ.
Т.БИЛГҮҮН