&#34Wens concrete&#34 бетон зуурмаг үйлдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2014.01.24-нд нийтлэгдсэн

&#34Wens concrete&#34 бетон зуурмаг үйлдвэрлэнэ

WENS CONCRETE

“WENS CONCRETE”  бетон зуурмагийн үйлдвэрийн нийт хамт олон Байгаль орчин, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм журмыг чандлан мөрдөж, хууль ёсыг дээдлэн, улс орныхоо их бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтийн төлөө та бүхэнтэй хамтран зүтгэх болсондоо баяртай байна.

Үйлдвэрлэл технологийн 1-р шугам нь цагт 180м3 өдөрт 1800м3 бетон зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай томоохон үйлдвэрүүдийн нэг билээ. Манай үйлдвэр нь Монгол Улсын MNS стандарт, норм дүрэм ба ОлонУлсын ASTM стандарт болон ACI –ийн техникийн шаардлагад нийцсэн М100-аас М600 маркын бетон зуурмаг үйлдвэрлэх бөгөөд үйлдвэрлэл бүтээгдэхүүний чанарын хяналтын системийг бүрэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Мөн бид захиалагчийн хүсэлтийн дагуу тухайн хийц эдлэлийн техникийн шаардлагыг хангах тусгай төрлийн бетон зуурмагийг лабораторид болон үйлдвэрт туршин бэлтгэх нийлүүлэх боломжтой. Бид түүнчлэн гадаад дотоодын мэргэжилтэн зөвлөхүүдтэй хамтран үйлдвэрийн технологийг сайжруулах,  шинэ технологи  нэвтрүүлэх талаар судалгаа шинжилгээ, туршилтууд  хийж ажиллаж байна.

Үйлдвэрийн операторууд нь хагас болон бүрэн автомат зуурмагийн үйлдвэр дээр 4-5 жил ажиллаж байгаа мэргэшсэн чадварлаг инженер техникийн ажилтнууд юм.

 ҮЙЛДВЭРИЙН ЧАНАРЫН ХЯНАЛТЫН ЛАБОРАТОРИ

Үйлдвэрийн  чанарын хяналтын лаборатори нь Монгол Улсын MNS  ба Олон Улсын ASTM стандартад нийцсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон. Нийт 6 мэргэжилтэнтэй.

Манай хамт олон барилгын материал болон үйлдвэрлэлийн  чиглэлээр  их дээд сургууль төгссөн бакалавр магистрын зэрэгтэй инженер техникийн мэргэшсэн хамт олон билээ. Бид бүгд Барилга Архитектури Корпорацийн (BAC) болон Америкийн Бетон Судлалын Хүрээлэнгээс (ACI) зохион байгууллагддаг Барилгын материалын болон Бетоны туршилт судалгааны мэргэжилтэн бэлтгэх давтан сургалтанд хамрагдаж албан ёсны зөвшөөрөл авсан.

Бид бетон зуурмагийн чиглэлээр олон улсын өндөр зэрэглэлийн мэргэжилтнүүдтэй 2-4 жил хамтран ажиллаж байсан туршлагатай үндэсний чадварлаг залуу боловсон хүчинтэй гэдгээрээ бахархдаг.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЯВЦАД МАНАЙ ЛАБОРАТОРИ ДООРХ БАГЦ ЧАНАРЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТУУДЫГ ХИЙЖ АЖИЛЛАДАГ.

Манай үйлдвэрийн  чанарын хяналтын баг нь холбогдох стандартын шаардлагад нийцсэн  өндөр чанартай, эдийн засгийн үр ашигтай бетон эдлэхүүн үйлдвэрлэхийн тулд лабораторийн чанарын хяналтыг тогтмол хийж ажилладаг.

Үүнд:

  1. Түүхий эд материалын
  2. Хагас боловсруулсан ба бэлэн бүтээгдэхүүний
  3. Үйлдвэрлэлийн технологийн хяналтыг хэрэгжүүлдэг.

1. Түүхий эд материалд тавих лабораторийн чанарын хяналт, шалгалтууд

Үйлдвэрийн  лабораторид түүхий эд материалын /элс, хайрга, дайрга, цемент/ Физик-Механик шинж чанарыг  Монгол Улс MNS  стандарт ба Олон Улсын ASTM стандартын дагуу турших бөгөөд давхар итгэмжлэгдсэн лабораториор,  ус, химийн нэмэлт зэргийг хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораториор туршуулж үр дүнг баталгаажуулдаг.

Мөн өөрийн лабораторид өдөр бүр дүүргэгч материалын чийглэг, ширхэгийн бүрэлдэхүүн, тоос шавар, шорооны хольцийн агууламжинд тогтмол хяналт хийж шинжилгээний үр дүнгээр бетоны найрлаганд зохицуулалт хийдэг бөгөөд энэ нь бетоны эдэлгээ даах чанар төдийгүй үйлдвэрлэлд эдийн засгийн үр ашигтай байх нөхцлийг бүрдүүлдэг.

2. Хагас боловсруулсан ба бэлэн бүтээгдэхүүнд тавих лабораторийн чанарын хяналт, шалгалтууд

Бетон хольцийн шинж чанарыг үйлдвэр дээр болон захиалагчийн барилгын ажлын талбай дээр зохих стандартын дагуу турших бөгөөд хольцын конусын суулт буюу аргуун чанар, тархалтыг тогтмол хэмжиж захиалагчийн хүсэлтээр  тохируулах мөн температурыг тодорхойлох, шаардлагатай бол хольц дахь агаарын хэмжээг тодорхойлж өгнө.

Дээрх бетон хольцоос MNS ба ASTM стандартын дагуу бетон сорьц бэлтгэн авдаг. Сорьцыг стандарт орчинд 3, 7, 28 хоног хадгалан лабораторид MNS ба ASTM стандартад зааснаар бат бэхийн турших ба хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораториор 28 хоногийн туршид бат бэхийг давхар туршуулж сорьцын баталгаажсан үр дүнг  захиалагчид өгнө.









3. Үйлдвэрлэлийн технологи ажиллагаанд тавих лабораторийн чанарын хяналт, шалгалтууд

Үйлдвэрийн технологийн заавар болон монгол улсын холбогдох хууль тогтоомж  норм, стандарт, дүрэм журмыг мөрдлөг болгон хэрэгжүүлж ажилладаг.

Үүнд: Түүхий эдийг хүлээн авах, хадгалах, зөөвөрлөх, хэмжих, бетон зуурмаг бэлтгэх, бүтээгдэхүүнийг хэвлэх, цутгах,  эдэлхүүнийг бэхжүүлэх, эдэлхүүнийг хүлээн авах, хураах гэх мэт бүхий үйл ажиллагаа дахь үйлдвэрийн технологийн мөрдөлт хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

ХАНГАМЖИЙН АЛБА

Үйлдвэрийн  хангамжийн алба нь үйлдвэрийг стандартад нийцсэн чанартай түүхий эдээр хангах үүрэг бүхий элс хайрга, цементийн хангалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаагааг эрхлэн гүйцэтгэх алба юм.

Тус алба нь: Нийт  10 гаруй ажилтантай.

Цементийн агуулах. 30000тн хадгалах хүчин чадалтай.
Автомат цемент задлагч. Цагт 20-25 тн задлах хүчин чадалтай.
Цементвоз. 35тн даацтай
Пүү. 120тн
Ковш. 2 ээлжээр ажиллах
Элс хайрганы тээвэр хийх 20тн даац бүхий 10 авто машинтай.
 

ТЭЭВРИЙН АЛБА

Үйлдвэрийн  тээврийн алба нь үйдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчид хүссэн талбайд нь, хүссэн цагт нь хүргэх миксерийн тээвэрлэлт, захиалагчийн хүсэлтийн дагуу автопомпны үйлчилгээ үзүүлэх зэрэг үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх чиг үүрэг бүхий алба юм.

Тус алба нь: Нийт  30 гаруй ажилтантай.

Миксерийн тээвэр. 9 м3 –ын даацтай 20 миксер  
44, 52, 53 –ийн авто помп. 2 ээлжээр ажиллах
Иж бүрэн тоноглогдсон автын түргэн тусламжийн машин
Түлш түгээлтийн авто машин 3000 тн түлшний багтаамжтай.  












NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж