Монголын
Хөрөнгийн бирж өчигдөр нийт 18 ХК-ийн 16.1 мянган ширхэг хувьцааг
19.2 сая төгрөгөөр арилжжээ. Нийт 18 үнэт цаас арилжсанаас 10
үнэт цаасны ханш өсч, 2 үнэт цаасны ханш буурч, 6 үнэт цаасны ханш тогтмол байлаа. Зах зээлийн үнэлгээ өмнөх өдрийнхөөс 0.1 тэрбум төгрөгөөр
буюу 0.01хувиар өсч, 771.3 тэрбум төгрөг болсон байна. Топ-20 индекс 9323.34 нэгж болсон нь өмнөх
өдрөөс -95.99 нэгжээр буюу -1.02 хувь буурчээ. Индексийн
сагсад багтах АПУ /5.27%/, УИД /4.53%/ зэрэг
ХК-иудын үнэт цаасны ханш буурсан нь индексийн бууралтад нөлөөллөө. "Хөх ган"
ХК-ийн үнэт цаасны ханш 1.25 хувь өсч, 3500
ширхэг арилжигдсан нь хамгийн олон ширхэг арилжсан үнэт цаас болсон байна.
Үнэт | Арилжсан | Тухайн | Өөрчлөлт | |||
Нээлт | Хаалт | Төгрөг | Хувь | |||
Хувьцааны хоёрдогч зах зээл | ||||||
ХӨХ ГАН | 3,500 | 160 | 162 | 2 | 1.25 | |
ЖЕНКО ТУР БЮРО | 3,018 | 105 | 105 | 5 | 5.00 | |
ШАРЫН ГОЛ | 2,978 | 3,500 | 3,600 | 99 | 2.83 | |
РЕМИКОН | 1,520 | 65 | 65 | 0 | 0.00 | |
ГЕРМЕС ЦЕНТР | 1,450 | 40 | 40 | 1 | 2.56 | |
УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР | 1,043 | 400 | 400 | -19 | -4.53 | |
А.П.У | 1,000 | 1,601 | 1,600 | -89 | -5.27 | |
ГАЗАР СҮЛЖМЭЛ | 902 | 2,990 | 2,990 | 390 | 15.00 | |
ШИВЭЭ ОВОО | 500 | 4,600 | 4,600 | 340 | 7.98 | |
БАГАНУУР | 112 | 3,000 | 3,000 | 0 | 0.00 | |
ГОВЬ | 54 | 6,210 | 6,350 | 140 | 2.25 | |
ЭРЧИМБАЯН-ӨЛГИЙ | 25 | 110 | 110 | 14 | 14.58 | |
УБ БҮК | 20 | 1,950 | 1,950 | 150 | 8.33 | |
ЦАГААН ТОЛГОЙ | 10 | 140 | 155 | 15 | 10.71 | |
ЖАВХЛАНТ ХАРАА | 8 | 151 | 151 | 0 | 0.00 | |
БАЯНТООРОЙ | 4 | 258 | 258 | 0 | 0.00 | |
ДЭЛГЭРЭХ ХҮНС | 3 | 100 | 100 | 0 | 0.00 | |
БИ ДИ СЕК | 1 | 2,400 | 2,400 | 0 | 0.00 | |
Арилжигдсан ширхэг | 16,148 | |||||
Хувьцаа | 16,148 | |||||
Засгийн | 0 | |||||
Компанийн | 0 | |||||
Арилжааны үнийн дүн /төг/ | 19,233,366 | |||||
Хувьцаа | 19,233,366 | |||||
Засгийн | 0 | |||||
Компанийн | 0 | |||||
ТОП-20 индекс /өөрчлөлт/ | 9323.34/-95.99 | |||||
Нэгдсэн индекс /өөрчлөлт/ | 4515.26/-41.68 | |||||
Зах зээлийн үнэлгээ /төг/ | 771,287,671,530 | |||||