Хуучирсан мэдээ: 2010.06.19-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн тойм

Хөрөнгийн бирж өнгөрсөн долоо хоногт үнэт цаасны арилжаа таван удаа хийж, 41 ХК-ийн 127.5 сая төгрөгийн үнийн дүн бүхий 259.7 мянган ширхэг хувьцаа арилжлаа. Топ-20 индекс 9323.34 нэгж байгаа нь өмнөх долоо хоногийнхоос 38.31 нэгжээр буюу 0.4 хувиар буурчээ. Индексийн сагсад багтах УИД /11.1%/, Мах импекс /9.2 %/, Шивээ овоо /8.0%/, Шарын гол /5.3%/ зэрэг ХК-иудын үнэт цаасны ханш буурсан нь индексийн бууралтад нөлөөлсөн байна.

Зах зээлийн үнэлгээ 0.8 тэрбум төгрөгөөр буюу 0.1 хувь буурч, нийт 771.3 тэрбум төгрөг болсон байна.

Ханш нь өссөн үнэт цаасны тоонд Мон ит булигаар, 22-р бааз, Эрчим баянөлгий, харин ханш нь буурсан үнэт цаасны тоонд Дархан ЗБ, Жуулчин говь, Улаанбаатар хивсзэрэг ХК-ийн үнэт цаас орж байна.

Нийт 41 үнэт цаас арилжигдсанаас 17 үнэт цаасны ханш өсч, есөн үнэт цаасны ханш буурч, 15 үнэт цаасны ханш тогтмол байлаа.

Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Гермес центр /103.0 мянган ширхэг/, Хөх ган /36.4 мянган ширхэг/, Мон инжбар /32.4 мянган ширхэг/ ХК-ийн үнэт цаас орж байна. Үнийн дүнгээр Шарын гол /33.6 сая төгрөг/, Говь /28.8 сая төгрөг/, АПУ /17.7 сая төгрөг/ ХК-ийн үнэт цаас  арилжигдсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж