
МАН-аас Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 121 жилийн ойг тохиолдуулан Их жанжны “Сүхийн аялал” аяныг зохион байгууллаа. Их жанжин Д.Сүхбаатарын талаархтүүхийн бодит үнэнийг суртачлах, байгуулсан гавьяаг нь мөнхжүүлэх, түүх намтрыг хүүхэд багачуудад таниулах, тэднийг түүх соёлын талаар өргөн мэдлэгтэй болгох зорилгоор аяныг зохион байгуулсан байна.
Аялалд цэцэрлэгийн ахлах болон ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн сурагчид оролцсон бөгөөд “Сүхийн аялал” өглөө “Тусгаар тогтнол”-ын ордноос хөдлөн Монгол Цэргийн болон БХИС-ийн музейтэй танилцаж Д.Сүхбаатрын үйл амьдралтай холбоотой үзмэр үзэж , Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөснөөр өндөрлөв.
Ш.ОЧ