
Солонгосын кино өдрүүдийн хүрээнд өнөөдөр “Өргөө” кино театрт “Аминаас илүү амь”, ”Цунами”, ”Миний амьдралын дурсамж”, “Миний дүрсгүй найз охин” зэрэг кинонууд үнэ төлбөргүй үзүүлж байна. Мөн “Солонгосын орд харш” үзэсгэлэн Монголын үндэсний түүхийн музейд гарч байгаа бөгөөд Монголд суугаа Солонгос иргэдийн нийгэмлэгээс санаачлан Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран “Монгол-Солонгосын шилдэг бүтээгдэхүүн-2010” үзэсгэлэн энэ сарын Мишээл экспо төвд зохиогдож байна.
Б.Энх