Хуучирсан мэдээ: 2014.01.23-нд нийтлэгдсэн

Мэдэгдэл

Улаанбаатар Их Дэлгүүр ХХК-ийн
мэдэгдэл

Улаанбаатар Их Дэлгүүр нь 2014 оны нэгдүгээр сарын 9-өөс эхлэн Монгол түмний уламжлалт баяр болох сар шинийн баярыг тохиолдуулан агуулах чөлөөлөх 10-80% хүртлэх хямдралтай худалдааг явуулж эхэлсэн билээ.

Тус "Азарган хямдрал" худалдаанд Улаанбаатар их дэлгүүрийн ихэнх тасгууд хамрагдаж дийлэнх 80%-ийн хямдралтай бараа нь эхний өдрүүдэд борлогдсон ч өнөөдрийн байдлаар  80% хүртлэх хямдарсан бараатай  28 тасаг байсаар байна. Өөрөөр хэлбэл 10-80% хүртлэх хямдралтай худалдаа өнөөдрийг ч хүртэл байгаа гэсэн үг юм.

Иймд Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т заасан заалт, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т заасан заалтуудыг зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй нь үнэн болно. 80% буюу ихээр хямдарсан барааны дийлэнх нь эхний өдрүүдэд түрүүлж борлогддог нь худалдаалалтын зарчим билээ.

Гагцхүү Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газар нь нэгдүгээр сарын  9-нд "Азарган хямдрал"-ын  худалдаа эхэлснээс хойш бүтэн 7 хоногийн дараа буюу зөвхөн 16-ны өдөр шалгалт хийсэн боловч төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.10- д заасны дагуу "Шалгуулагч  этгээд шалгалтын тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд хэрэв гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ тухай шалгалтын тэмдэглэлд тусгана" гэсэн заалтыг зөрчин, манай байгууллагатай ярилцаж хямдралын талаар тодорхой үнэн зөв байдлыг тодруулалгүйгээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэл цацаж байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаад тун харамсалтай байна.

Улаанбаатар Их Дэлгүүрийн "Азарган хямдрал" -ын худалдаанд одоогийн байдлаар  Zara, Bessini, Silver house, Буян, Feet first,  Dravda, On&On  зэрэг нийт 28 тасаг 80% хүртлэх хямдралтай, бусад тасгууд 10-70% -ийн хямдралтай байна.

Иймд олон түмнийг өргөнөөр үйлчлүүлхийг урьж байна.


Улаанбаатар Их Дэлгүүр ХХК. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж