Чуулганы хуралдаан Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд санал хураалт явуулалгүйгээр хуралдаанаа өндөрлүүллээ. Гишүүн Д.Лүндээжанцан “Соёлын өвийн тухай хууль үгүйлэгдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Өнөөдөр соёлын өвийг хамгаалах бодлого алга. Түүх соёлын дурсгалыг хамгаалах чиглэлээр ажлын хэсэг анхаарсан юм уу. Соёлын биет болоод биет бус өвөө алдвал олон мянган жилийн генийнфондтой биш сүүлд бий болсон улс шиг л харагдаж байна. Батаар оруулж ирэх нь нэг хэрэг, монголоос хальж буй соёлоо хамгаалах нь нэг хэрэг шүү” гэв.
Ажлын хэсгийг төлөөлөн Ё.Отгонбаяр “соёлын өвийг гадагш нь үзэсгэлэнд гаргахад хүртэл Засгийн газар шийдэж байхаар тусгасан. Өмчлөлд байгаа соёлын өвөө бүртгэх нь хожим алдагдсан тохиолдолд ЮНЕСКО-ийн конвенцийн дагуу эргэн авах боломж бүрдэнэ. Булш хиргисүүр ухаж байгаа явдал бий. Гэхдээ архелогийн олдвор худалдаалахыг хориглосноор энэ явдал алга болно” гэсэн юм.
Маргааш чуулганы хуралдаан 9.00 цагаас эхлэн хуралдаж уг асуудлыг үргэлжлүүлэн санал хураалт явуулах аж.
Б.ЭНХ