Их хэмжээний чихэр хилээр оруулахыг завджээ

Хуучирсан мэдээ: 2014.01.23-нд нийтлэгдсэн

Их хэмжээний чихэр хилээр оруулахыг завджээ

Сар шинэ болох дөхсөнтэй холбоотойгоор их хэмжээний чихэр хууль бусаар хилээр оруулж ирэхийг завдсан зөрчлийг гаалийн байгууллага илрүүлжээ. Тодруулбал, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн Алтанбулагийн гаалийн салбарт Монгол Улсын бүртгэлтэй компанийн ОХУ-аас оруулж ирсэн 120 тонн чихэртэй хоёр вагоныг хуурамч бичиг баримт бүрдүүлэн хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсныг таслан зогсоосон байна. Эл үйлдлийг тус компанийн эрх бүхий албан тушаалтан хийсэн талаар гаалийн албаныхан мэдээлсэн бөгөөд гаалиар нэвтрүүлэхийг завдсан барааны худалдан авсан үнийн дүнг 50 хувиар бууруулж, ойролцоогоор 26 орчим сая төгрөгийн гаалийн татвараас санаатайгаар зайлсхийсэн юм байна.

Уг зөрчлийг гаалийн байгууллагынхан гэмт хэргийн шинжтэй гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Б.МИШЭЭЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж