Төв шуудангийн өмнө байрлах Ардчилсан намын хуучин байрны зүүн талын төв зам дээр өчигдөр 23.00 цагийн үед том оврын автобус, суудлын хоёр жижиг тэрэгтэй мөргөлдөж, уг зам дээр зорчиж явсан гурван зорчигчийг гэмтэж бэртээжээ.
Яаралтай түргэн тусламж 103-ыг очиход нэг хүн газар дээрээ нас барсан байдалтай хоёр хүний бие хүндхэн байсан байна. Тэд хүнд хоёр өвчтнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн бөгөөд өвчтнүүдийн биеийн байдал маш хүнд байна гэж тус эмнэлгийнхэн хэлж байна. Уг хоёр өвчтний нэг нь 40 орчим настай, эмэгтэй, гадаад улсын иргэн бөгөөд түүний баруун хөл битүү хугаралтай биеийн байдал хүндхэн байгаа аж.
Энэ хэргийн талаар үргэлжлүүлэн мэдээлэл хүргэх болно.