Төслийн хоёр дахь зорилгын хүрээнд Конвенцийн хэрэгжилтийг хянахын тулд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөөллийг орон нутгаас сонгон авч, Хүний эрхийн үндэсний комисстой хамтран Хүний эрхийн үндсэн зарчим, Хамт олонд түшиглэсэн сэргээн засах хандлагын талаар мэдээлэл өгч, гомдол саналыг хэрхэн хүлээн авч, шийдвэрлэх арга замын талаар 2014 оны нэгдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд сургалт зохион байгуулж байна. Сургалтад 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргээс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөөлөл хамрагдаж байна. Төсөл хэрэгжих хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө үйл ажиллагаагаа явуулдаг ТББ-ууд ажилтнууд сүүдэр илтгэл бичих, орон нутгаас нотолгоо цуглуулахад суралцах юм.
Энэ төслийг хэрэгжүүлэхдээ НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай Конвенцийг хэрэгжүүлэх үндсэн арга зам болох Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд түшиглэн сэргээн засах хандлагыг суурь үндэс болгож, 1991 оноос Монгол Улсад хэрэгжиж байгаа “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд түшиглэн сэргээн засах "Тэгш дүүрэн” хөтөлбөртэй хамтран ажиллаж байна.