Боливи улс АЦС барина

Хуучирсан мэдээ: 2014.01.23-нд нийтлэгдсэн

Боливи улс АЦС барина

Боливи улс энхийн зориулалттай цөмийн хөтөлбөрийг хөгжүүлэх ажлын хүрээнд атомын цахилгаан станцын /АЦС/ цөмийн тогоо барихаар төлөвлөжээ. Боливид анх удаагаа АЦС барих төсөлд Иран, Франц, Аргентин улсууд тусламж, дэмжлэг үзүүлэхээ амласан байна. Ийнхүү Боливи улс АЦС-аар эрчим хүчнийхээ хэрэглээг шийдсэн Латин Америкийн дөрөв дэх орон болох аж. Харин Бразиль, Аргентин, Мексик улсууд нь 1970-аад оноос хойш цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн байна.
Үүнээс өмнө өнгөрсөн арванхоёрдугаар сард Боливи улс анхны харилцаа холбооны хиймэл дагуулаа сансарт хөөргөж байсан юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж