Жагсаалын дуу зохиох уралдаан зарлажээ

Хуучирсан мэдээ: 2014.01.23-нд нийтлэгдсэн

Жагсаалын дуу зохиох уралдаан зарлажээ

Монгол улсад үлээвэр хөгжим үүсч хөгжсөний  100 жилийн ойг угтаж жагсаалын дууны өв санг баяжуулах, цэргийн албан хаагчдад цэрэг эх оронч, цэргийн албаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, жагсаалын дууны бүтээлийг олон нийтэд түгээх, сурталчилах, хөгжүүлэх зорилгоор “Жагсаалын дуу зохиогчдын улсын уралдаан”-ыг зохион байгуулахаар болжээ. Уралдаанд оролцох уран бүтээлчдийн нэг уран бүтээлийг гуравдугаар сарын 03-ны дотор хүлээн авч гурван үе шаттайгаар шүүн явуулах ажээ. Эцсийн шалгаруулалт 3-р сарын 19-ны 14:00 цагаас Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Л.Мөрдоржийн нэрэмжит, Цэргийн гавъяаны одонт Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгын байранд болох юм. Уралдаанд ирүүлэх бүтээлүүд нь цэргийн сүр хүч, эх орон, баатарлаг үйлсийг илэрхийлсэн жагсаалын дуу байх бөгөөд уралдаанд оролцох бүтээлийн клавир /үг  шивсэн/, партитурыг  /нотны программаар/ шивж А4-ийн цаасаар хэвлэн тус бүр нэг хувийг, мөн цахим хэлбэрээр уралдааны комисст ирүүлэх юм байна. тус уралдаанд нэгдүгээр байрт шалгарсан бүтээлийг 5 сая, хоёрдугаар байрыг 3 сая, гуравдугаар байрыг 1 сая төгрөгөөр байлж тусгай байрын таван бүтээлийг тус бүр 500 мянган төгрөгөөр мялаах ажээ.

Д.БҮҮВЭЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж