Финляндын Ерөнхий сайд огцорлоо

Хуучирсан мэдээ: 2010.06.18-нд нийтлэгдсэн

Финляндын Ерөнхий сайд огцорлоо

Финляндын Ерөнхий сайд Матти Ванханен огцрох өргөдлөө гаргажээ. Тэрээр Финляндын Ерөнхийлөгчид гаргасан өргөдөлдөө удахгүй хөлдөө мэс засал хийлгэх болсон тул эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авч байгаа гэсэн байна. Гэвч мэдээллийн эх сурвалжууд түүнийг өнгөрсөн жил өөрийх нь талаар гарсан элдэв хэл ам, сөрөг мэдээлэл бүхий шуугиануудаас болж ийм шийдвэр гаргасан  гэж үзэж байгаа ажээ. Тухайлбал, түүнийг олон жилийн өмнө төрийн мэдлийн Залуучуудын сангаас бариулж байсан залуусын орон сууцны захиалгыг барилгын компаниудад зуучлан авлига авсан гэх мэдээлэл нэлээд хүчтэй мэдээлэгдэж байжээ. Мөн түүний нууц амраг байсан гэх нэгэн эмэгтэй харилцааныхаа талаар дэлэрэнгүй бичсэн номоо гаргасан нь мөн л шуугиан дэгдээж шүүхэд хүртлээ даамжирсан юм. Энэ мэт олон асуудлаас болж огцорч байгаа Финлдяндын Ерөнхий сайдын оронд түүний одоогийн төлөөлж байгаа барууны эвслийн бас нэгэн лидер болох 41 настай хатагтай Мари Кивиниеме гарч ирж болох гэнэ. Шинэ Ерөнхий сайдыг энэ сарын 29-д томилох ажээ.

М.Наста

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж