
Хэдийгээр уулзалтанд Сирийн Засгийн газар, сөрөг хүчнийхэн ирсэн боловч тус тусдаа НҮБ-ын төлөөлөгчидтэй уулзаж, нэг нэгэн рүүгээ бурууг чихэж, бухимдсанаас биш тэдний хооронд яриа, хэлэлцээр болоогүй гэнэ. Энэ талаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Таамаглаж байснаар Сирийн сөргөлдөгч талууд бие, биенээ буруутгасан сэтгэл хөдлөл дүүрэн мэдэгдлүүдийг хийлээ. Гэхдээ гурван жил үргэлжилж буй цуст зөрчил мөргөлдөөний хугацаанд анх удаагаа тэд хэлэлцээрийн ширээний ард суухыг зөвшөөрсөн” гэсэн байна.
Сирийн энхийн хэлэлцээр маргааш /I.24/ Женев хотноо шилжин үргэлжлэх аж. Энэ уулзалтаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Сирийн сөргөлдөгч талуудыг нүүр тулж уулзуулахыг зорьж буй юм. Олон улсын төлөөлөгчид “Женев II” уулзалтаас Сирийн сөргөлдөгч талуудын хооронд гал зогсоох гэрээ байгуулж, хүмүүнлэгийн тусламжийг аюулгүй нэвтүүлэх зэрэг нааштай үр дүнг эрэлхийлж байгаа аж.