МАХН-ныг татан буулгах ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2014.01.23-нд нийтлэгдсэн

МАХН-ныг татан буулгах ёстой гэв

МАХН-ыг татан буулгах ёстой гэж "Бүх ард түмний их хуралдай" Төрийн бус байгууллагынхан, МАХН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны тэргүүн нар мэдээлэл хийлээ. Тэд “Ард түмнийг хагалган бутаргаж байгаа улс төрийн нам байх шаардлагагүй гэж үзсэн. МАХН ннь хэдхэн хүмүүсийн орогнох газар болсон. Ард түмний эрх ашиг чухал уу, Н.Энхбаяр, Ч.Улаан, Б.Тулга, Д.Тэрбишдагва, Э.Эрдэнэжамъян нарын эрх ашиг чухал уу гэдгийг бодож үзэх цаг болсон” гэсэн байна.

Эдгээр иргэд Улсын дээд шүүхэд өчигдөр МАХН-ыг татан буулгах тухай нэхэмжлэл гаргаж өгсөн бөгөөд үйл ажиллагааг зогсоож, тараах үндэслэл нь намуудын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2-т заасан ард түмний эв нэгдлийг бусниулсан гэдэг үндэслэл гэнэ. Хуулиараа бол тав хоногийн дотор асуудлыг шийдэх учиртай аж.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж