
Гаалийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад гадаад худалдаанд саад бэрхшээл учруулж байгаа хүчин зүйлийг тодотгон, арилгах чиглэлээр холбогдох заалтуудыг оруулсан байна. Гэвч энэ нь нэг талаас зарим иргэд, бизнесийн байгууллагынхны аль болох бага татвар төлөх, татвараас зайлсхийх, хууль бус наймаа эрхлэх замаар ашиг, орлогоо нэмэгдүүлэхийг багасгаж байгаа ч шударга бизнес эрхлэх, хээл хахуулийг устгах, хууль зөрчих явдал арилахгүй байгаа нь асуудлыг шийдвэрлэхэд саад тотгор болж байна гэж бизнесийн салбарынхан үзэж байгаа аж. Тиймээс Гаалийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад бизнес эрхлэгчдийн саналыг тусгаж, тэдний үйл ажиллагааг хөнгөвчлөх чиглэлд ажиллахаар болжээ.
О.САР