Уран зураг худалдан авах боломжийг олгож байна

Хуучирсан мэдээ: 2010.06.18-нд нийтлэгдсэн

Уран зураг худалдан авах боломжийг олгож байна

“Занаду арт” галерейд өнөөдөр 10 гаруй уран бүтээлчийн 30 шахам бүтээлээс бүрдсэн “Худалдаа” нэртэй  үзэсгэлэнгийн нээлт боллоо. Зорилго нь урлаг сонирхогч хэн бүхэнд  урлагийн бүтээл худалдан авах боломжийг олгож байгаа аж. Мөн үзэсгэлэнд хүрэлцэн ирж амжаагүй ч галерейн танхимд олны нүдийг хужирлаж байгаа бүтээлээс хүссэнээ худалдан авах боломжоор хангаж буй. Үзэсгэлэнд мэргэжлийн уран бүтээлчдийн олон төрлийн хийц загвар, өнгө шийдэл бүхий сонирхолтой бүтээлүүд тавигдаад байгаа юм. 
Дашрамд тэмдэглэхэд, “Занаду арт”галерейнхан энэ төрлийн үзэсгэлэнг зуны турш хэд хэдэн удаа зохион байгуулахаар төлөвлөөд байгаа гэнэ. Ингэхдээ үзэсгэлэнг зохион байгуулах  хугацаанд уран зураг үзэгч, сонирхогчиддоо дотоод засал чимэглэл, урлагийн талын үнэгүй зөвлөгөөг мэргэжлийн хүнээс авах боломжийг олгох юм байна.  
Үзэсгэлэн долоо хоног үргэлжилнэ.
Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж