Онцгой байдлын албан хаагчид гадаадад суралцана

Хуучирсан мэдээ: 2014.01.23-нд нийтлэгдсэн

Онцгой байдлын албан хаагчид гадаадад суралцана

ОХУ-ын Гал эсэргүүцэх академи, Иргэний хамгаалалтын академид энэ онд суралцах албан хаагчдын сонгон шалгаруулалтад төв, орон нутгийн онцгой байдлын анги байгууллагын  25 албан хаагч хамрагдаж байна. Шалгалтад тэнцсэн 11 албан хаагч дээрх академиудад суралцах юм. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага боловсон хүчний мэргэжлийн ур чадвар, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байгаа. Өнгөрсөн онд 240 орчим албан хаагч дэлхийн 10 гаруй улсад мэргэжлийн ур чадвараа дээшлүүлжээ. ОХУ-ын Гал эсэргүүцэх академи, Иргэний хамгаалалтын академид суралцагсдын тоог нэмэгдүүлж, улмаар Тайландын Вант Улс, БНХАУ зэрэг улсад 2013 оноос эхлэн гамшгийн менежмэнтийн чиглэлээр магистрын зэрэг олгох сургалтад албан хаагчдаа хамруулах нөхцлийг бүрдүүлээд байна.

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж