Өнөөдрийн нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хуралдааны үеэр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, МАН-ын бүлгийн гишүүн Г.Ганбаяр өөрийг нь гүтгэсэн, тагнасан хэмээн үзэж шүүхэд хандахаа мэдэгдлээ. Учир нь МАН-ын бүлгийн гишүүд өрөөнд нь асуулга тавихдаа утсан дээрээ сэмхэн бичсэн бичлэг хийсэн, "Сонор плаза" барилга Э.Бат-Үүл даргынх хэмээн мэдэгдсэн юм. Харин тус барилга нь ИЗНН-ын н.Энхбат гэж хүнийх аж.
Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаяраас тодруулахад “Бичлэгийг би харуулж байгаад хийсэн. Тэр үед ахын дүү наадхаа унтраачих. Эр улс шиг яръя гээд байсан. Харин ч намайг сая өөрийг нь тагнасан гэж гүтгэлээ. Би холбогдох байгууллагад нь хандана” гэсэн юм.
Д.БҮҮВЭЙ