2011 онд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр ХБНГУ-ын тоног төхөөрөмж ашиглан ургамлын болон малын гаралтай хаягдал тосоор био түлш үйлдвэрлэдэг монголын 100 хувийн хөрөнгө оруулалттай Цэвэр тулш ХХК-ийг үүсгэн байгуулсан билээ. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд бид биодизель үйлдвэрлэлийн технологийг Монгол улсын нөхцөл байдалд тохируулах туршилтуудыг хийж чанар стандартын туршилтуудаар бүтээгдэхүүнийхээ найдвартай байдлыг баталгаажуулсан болно.
Хотын агаарын бохирдол, хөрсний бохирдол, дизель түлшний үнийн өсөлт, импортын шатахууны хараат байдал зэрэг бидний өмнө тулгамдсан асуудлуудад "ЦэвэрТүлш"ХХК нэгэн зэрэг хариулт өгөх технологийн шийдлийг хэрэгжүүлж байгаа үндэсний аж ахуйн нэгж гэдгийг дуулгахад таатай байна.
Бидний үйлдвэрлэж буй биодизель түлш нь Европийн холбооны биодизель түлшний EN 14214 стандарт, Монгол улсын биодизель түлшний стандартын шаардлагыг хангасан дизель түлш юм.
Бид өөрийн үйлдвэрлэсэн түлшээ барилга, зам тээвэр, уул уурхайн гэрээт компаниудад нийлүүлж байна. Газрын тосны бүтээгдэхүүний нэгэн адил дизель түлшээр ажилладаг бүхий л хөдөлгүүрт ашиглагдаж байгаа цэвэр түлш маань эдийн засгийн болон байгаль орчинд эерэг нөлөөтэйгөөрөө давуу талтай юм.
Төслийн товч танилцуулга: Хаягдал урганлын болон өөхөн тосноос биодизель тулш гарган авах
Теслийн яви: Жилдээ 1000 юнн биодизель үйлдзэрлэх хүчин чадалтай шугамыг ХБНГУ -с авч суурилуулсан. Түүхий эдийн татан авалт, үйлдвэрлэлийн горимын суурьшуулалт, биодизель тулш уйлдвэрлэл, түгээлтийн асүудлуудаа шийдсзн. Хэрэглэгчдэд амжилттай нийлүүлсэн түлш наань едгее үр дүнгээ өгч эхэлж байна. Одоо бид үйлдвэрлзлийн өргөтгөл, түгззлтийн механизмыг боловсронгуй болгохоор ажиллаж байгаа ба хүлэнжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр үйлдвэрлэлд зарцуулах энергийг улан багасгах судалгааг хийж байна.
Теслийн товч танилцуулга: Биодизель тулш уйлдвэрлэх явцад ялгардаг дайвар бүтээгдэхүүн глицирин ийг боловсруулж хэрэглэгчдэд хүргэх
Теслийн яви: Жилд 60 тонн дээд зэргийн цэвэршилттэй глицирин үйлдвэрлэх хүчин чадалтай шугамыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Энэ теселд Швейцарийн Томми Халтэр компани, Монгол улсын эрдэм шинжилгээний байгууллагууд, их сургуулиуд, судлаачидтай хамтран ажиллаж байгаа юм.
Эмийн салбар болон гоо сайхны салбар дахь хэрэгцээнд тулгуурлан бизнесийн түншлэл тогтоох, хамтран ажиллах сонирхолтой хувь хун байгууллагууд бидэнтэй холбоо тогтооно уу.
Утас: 99086881, 91888362
Емэйл: info@cleanfuel.mn, contact@cleanfuel.mn Web: