Киргизийн тэргүүн үймээн гарсан газар очжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.18-нд нийтлэгдсэн

Киргизийн тэргүүн үймээн гарсан газар очжээ

Киргизийн одоогийн засаг захиргааны тэргүүн Роза Отунбаева дөнгөж өнөөдөр л шймээн самуун болсон тус улсын өмнөд хэсгийн Ош хотод хүрэлцэн очсон байна. Энэ сарын 11-ээс эхлэн тус хотод киргиз иргэд узбек иргэдийнхээ эсрэг хүчирхийлэл үйлдэж узбекуудын гэр орныг шатаан дээрэмдсэн хэрэг гарсан билээ. Энэхүү үймээн самууны үеэр 191 хүн амт үрэгзсэн мэдээ хамгийн сүүлийн байдлаар гарчээ. Киргизэд нийтдээ 800 мянган узбек иргэд амьдарч байдгаас 400 мянга нь гэр орноо орхин зугатсан банйа. Тэдний 100 орчим мянга нь Узбекистан улс руу дүрвэн гарчээ. Мөн киргизийн самуун дэгдээгчид узбек гаралтай охид эмэгтэйчүүдийн хүчирхийлэн доромжилж, эр эм гэж ялгалгүй хайр найргүй зодон тарчлааж байсан баримт олноор гарч ирж байгаа тул Киргизийн тэргүүнтэй очиж уулзахаар төлөвлөөд байгаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч энэ асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг Киргизийн талаас хүссэн байна. Одоогийн засаг захиргааны хэлж байгаагаар бол дүрвэсэн иргэдийн 40 орчим мянган хүн ямар ч толгой хоргодох гэр оронгүй хоцорсон юм байна.
Роза Отунбаева сэтгүүлчдэд хэлэхдээ тэрээр байдлыг нүдээр үзэхээр ирсэн гээд, орон нутгийн иргэдийн ахлагч нартай уулзахаар хуваарь гаргасан гэдгээ хэлжээ. Мөн хүчирхийллийн эсрэг арга хэмжээ авч чадаагүй гэсэн шүүмжийг эсэргүүцэн няцааж “Одоо биднийг шүүмжлэхээ зогсоо” гэж хэлсэн байна. Тэрээр эвдэрч сүйдсэн Ош болон Жалалабад хотуудыг сэргээн босгоно гэдгээ амласан гэнэ.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж