
Тэгэхдээ АНУ-ын геологичид 1980-аад оны үед Оросын хайгуулчдын хийж байсан судалгаан дээр тулгуурлан энэхүү хайгуулаа амжилттай дуусгасан гэж яригдаж байгаа юм. Дайны хөлд нэрвэгдэж үймээн самуунтай байгаа Афганистан улсын хувьд хүнд хэцүү байдалд байгаа улс орноо санхүүгийн хувьд өөд нь татахад энэ ордууд хэрэг болно гэж найдаж байгаа гэнэ. Афганистаны уул уурхайг хамаарах төрийн албан тушаалтнууд нь аль хэдийнээ Их Британийн талд хандаж энэхүү ашигт малтмалын томоохон ордуудад хөрөнгө оруулалт хийх боломжийг хамтран судлах саналыг тавиад эхэлсэн байна. Харин Афганистаны эрх баригчид авлигад өртөх магадлал өндөр байгаа хэмээн барууны хэвлэлүүд бичиж эхэлжээ. Мөн тэд Афганистан улсыг ЗХУ гэж байх үед Оросууд яагаад өөрийн талд байлгахыг сонирхож байсан нь одоо ил болж байна гэж бас мэдээлж байгаа гэнэ.
М.Наст