Нийслэл дэх Ховдчууд спортын дөрвөн төрөлд хүчээ үзнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.18-нд нийтлэгдсэн

Нийслэл дэх Ховдчууд спортын дөрвөн төрөлд хүчээ үзнэ

Ховд аймгийн Нутгийн зөвлөлөөс нийслэлд ажиллаж, амьдарч буй нийт иргэдийнхээ дунд сагс, волейбол, шатар, теннис зэрэг 4 төрөлт спортын наадмыг энэ сарын 19,20-ны өдрүүдэд Спортын төв ордонд зохион байгуулах гэж байна.

Нутгийн зөвлөлийн тэргүүн, УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Улаанбаатар хотод ажиллаж амьдарч буй нутгийн иргэдээ танилцуулах, уялдаа холбоог нь сайжруулах, спортоор хичээллэх, эрүүл мэнд бие бялдраа хөгжүүлэх хүсэл сонирхлыг нь дэмжихэд энэ тэмцээн чиглэгдэж байгаа юм гэж спортын наадмын зорилгоо тодорхойлж байна.  
Нөгөө талаар Бямбацогт гишүүн өөрөө спортод элэгтэй болхоор Биеийн тамир спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг батлуулахад ач холбогдол өгч байгаа гэнэ. Тэрээр спортоор хичээллэж, эрүүл мэнддээ анхаарч байгаа иргэд, спортын байгууллагуудыг дэмжье, архи, тамхи, эмийн онцгой албан татвараас энэ чиглэлд тодорхой хөрөнгө мөнгө зарцуулъя гэдэг асуудал гаргахаар төлөвлөж байгаа аж. Өвдсөн хойно нь мөнгө зарах биш, өвдөхөөс сэргийлж спортоор хичээллэх талд анхаарч ажирллах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.  
Б.Сүх
УЛААНБААТАР ХОТОД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН СПОРТЫН НААДАМ-2010

Тэмцээний нээлт:  2010 оны 06 дугаар сарын 19-ны 12 цагт эхэлнэ.
Тэмцээний төрөл:
Сагсан бөмбөг
Гар бөмбөг
Шатар
Теннис

Тэмцээний цагийн хуваарь:
Тэмцээн 2010 оны 06 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд 9:00 цагт Спортын төв ордны “А” заал болон ХҮДСургуулийн спорт зааланд тус тус хуваарийн дагуу явагдана.

Зохиогдох арга
хэмжээ

Хүний тоо

Зохиогдох газар

Хугацаа

Эр

Эм

Дас

Бүгд

1

Сагсан бөмбөг

Спортын төв ордон А заал

2010/06/19-20

9 цагт

2

Гар бөмбөг

ХҮДС-ийн Спорт заал

2010/06/19-20

9цагт

3

Шатар

 

Спортын төв ордон

2010/06/19-20

9цагт

4

Теннис

 

Спортын төв
ордон

2010/06/19-20

9 цагт

Шагналын сан: 5 сая төгрөг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж