Улаан туг мандуулсан том гэр бүхий конторт орж нэгдлийн даргатай уулзана гэдэг бидний хувьд ихээхэн хүндэтгэлтэй чухал үйл явдал болдог байлаа гэж манай өвөө хуучилдагсан. Энэ гэр нь өнөө цагт бол хамгийн том тансаг оффис нь болж байгаа юмуу даа. Гэрт сууж ажлаа хийдэг байсан Монголчууд бид бусад хөгжингүй орнуудаас дутахааргүй сайхан барилга байшинтай болж. Энэ боломжийг олон арван барилгачид бий болгосон. Байршил сайтай газар дулаахан цэвэрхэн сайхан өрөөндөө сууж ажлын амжилтыг мэдэрнэ гэдэг хэн бүхний хүсдэг мөрөөдөл. Тав тухтай орчин гэдэг ажлын амжилтын эхлэл бөгөөд тухайн компанийн зах зээлд эзлэх байр суурийг илэрхийлэх гол үзүүүлэлт нь болсон байна. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын 80 гаруй хувь нь түрээсийн оффист байдаг гэсэн судалгаа гарч. Тэд бүгд л өөрсдийн гэсэн оффистой болохыг мөрөөдөж байгаа. Тэгвэл энэхүү мөрөөдлийг нь биелүүлэхээр хичээж байгаа “Мастер групп”-ийн ерөнхий захирал Ц.Дашцэрэнтэй уулзсанаа уншигч танд толилуулж байна.
-Танд энэ өдрийн мэнд хүргье. Та бүгдийн ажил үйлс амжилттай биз дээ.
-Баярлалаа. Бидний ажил үнэхээр амжилттай байгаа шүү.
-Юуны өмнө өөрсдийгөө товчхон танилцуулахаас хоёулаа яриагаа эхлэх үү.
-За тэгье. Бид анх 2000 онд “Мастер травел” компанийг үүсгэн байгуулснаар үйл ажиллагаагаа эхэлж өнөөг хүртэл арван хэдэн жил амжилттай ажиллаж байна. Боловсрол, санхүү, ҮХХ, барилга, судалгаа хөгжлийн салбарт голлон үйл ажиллагаа явуулж байна. Манай компанийн хамт олон судалгаа хөгжлийг их чухалчилдаг болохоор цаг хугацаа, хөрөнгийг зохих ёсоор зарцуулж ирсэн. Судалгааны үр дүн бүхэн манай үйл ажиллагааны шийдэл болдог. Манай “Мастер пропертис” ХХК үл хөдлөх хөрөнгө зуучлалын зах зээлд тэргүүлэх байр суурийг олж авсан. Мөн олон компаниудад судалгаа хийж өгсөн дөө. Мөн өөрсдийн хийсэн судалгаа мэдээллээ бусдад хэрэг болох болов уу гээд жилд 2 удаа семинар зохион байгуулж компаниуд болон хэрэглэгчдийг өргөнөөр оролцуулж судалгаанаас олж авсан мэдээллээ хуваалцдаг. Энэ нь салбарын хөгжлийг ахиулах гэсэн бидний нийгмийн хариуцлагын хүрээнд уламжлал болгон зохион байгуулагдсаар ирсэн. Бид сүүлийн жилүүдэд олон жилийн судалгаандаа үндэслэн барилгын салбарлуу хүч үзэхээр энэ жилээс 16 давхар оффисын барилгаа эхлүүлж байгаа.
-Өнөөдөр олон компани барилгын салбар луу шилжиж байна. Олон барилга баригдаж байна. Эдгээрээс аль нь сайн гэдгийг хэрэглэгчид мэддэггүй. Үүнээс болж бэрхшээл учирч байгаа санагддаг. Энэ талаар та юу гэж боддог вэ.
-Тухайн салбарт олон оролцогч талууд байх нь сайн гэж боддог. Өрсөлдөөн нэмэгдэнэ. Үүний үр дүнд чанар сайжирч, үнэ тогтворжино. Хэрэглэгчдийн эрэлтэнд нийцүүлсэн бүтээгдэхүүн хэн үйлдвэрлэж чадна тэр амжилт олно. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдийг хэн сайн мэдэж чадна тэр л өрсөлдөөнд ялж чадна гэж би боддог. Тийм ч учраас бид судалгааг үнэхээр сайн хийхийг хичээдэг. Жишээ нь бид энэ эхлүүлж байгаа оффисын барилгыг 5 үе шаттайгаар буюу зах зээлийн эрэлт нийлүүлэлт, хэрэглэгчийн зан төлөв, өрсөлдөгч, бүтээгдэхүүний нарийвчилсан фокус группийн судалгаануудыг маш сайн хийж байж шийдсэн. Манай компани сүүлийн таван жил үл хөдлөх хөрөнгө борлуулсан болохоор хэрэглэгчид юу хүсдэгийг үнэхээр сайн ойлгодог болсон. Хэрвээ хэн нэгэн оффис эсвэл орон сууц авах гэхэд мэдээлэл дутуу байгаа бол манай компани дээр ирээрэй. Бид нар үнэгүй зөвлөгөө өгч тусалж чадна гэдгээ амлаж байна.
-Танай компани оффисын барилга барьж байгаа гэлээ. Гадуур оффис аваарай гэсэн зар сурталчилгаа их таарах юм. Компаниуд оффис авахгүй байхад та бүхэн оффис барьж байдаг. Судалгаа чинь зөв гарсан гэдэгт итгэлтэй байна уу. Орон сууц баривал илүү хурдан борлуулагдах юм биш үү.
-Та үүнд гайхах хэрэггүй. Манай судалгаа зөв гэдэгт бид итгэлтэй байгаа. Оффисын барилгын борлуулалт хүнд байгаа гэдэгтэй тантай санал нэг байна. Тэгвэл яагаад борлуулалт багасч байна вэ гэсэн асуулт гарч ирж байгаа биз. Улаанбаатар хотод байгаа компаниудын 80 гаруй хувь нь түрээсийн байранд байна. Тэгэхээр хэрэглэгч хангалттай их байна гэсэн үг. Тэдний эрэлт хэрэгцээ, бэл чинээнд нь таарсан үнэтэй оффис байхгүй байгаад л гол учир байгаа. Оффисын борлуулалтын үнэ 5-6 сая төгрөгт хүрчихлээ. Улаанбаатар хотод зарагдаж байгаа нийт оффисын барилгын талаас илүү хувь нь хотын төвд байрладаг. Хотын төвд үнэ өндөр байх ёстой гэсэн ойлголтоор үнэ тогтоож байна. Тэрбум төгрөг төлөөд оффис авч чадах хөрөнгөтэй компаниуд өнөөдөр бүгд өөрийн гэсэн оффистой болсон. Харин ийм үнэ төлж чадахгүй компаниуд буюу 80 хувь нь хотын төвд өөрийн гэсэн тохилог оффистой болохыг мөрөөдөөд явж байна. Өөр өөр хэлбэл зарж байгаа оффис их байгаа ч гэсэн тэд үнийг нь төлж худалдаж авч чадахгүй байна гэсэн үг.
-Оффисын үнэ яагаад орон сууцны үнээс илүү болчихвоо. Үнийг буулгах боломж байгаа юу. Эсвэл эдгээр компаниуд ийм хөрөнгөтэй болсоны дараа л өөрийн гэсэн оффистой болох мөрөөдөл нь биелэх үү. Тэдэнд ямар боломж байна вэ.
-Энэ асуултанд хариулахын тулд оффис ямар байх ёстой вэ гэсэн ойлголтыг тодорхойлох шаардлагатай. Бид судалгаа хийж үзэхэд оффисын барилга дээр 8 үзүүлэлтийг голлон анхаарах хэрэгтэй гэсэн үр дүн гарсан. Үүнд байршил, гадна зогсоолын хүрэлцээ, үнэ, төлбөрийн нөхцөл, ирээдүйн үнэ цэнэ, нэмэлт тоноглол, талбайн хэмжээ, үйлчилгээ гэсэн үзүүлэлтүүд багтаж байгаа юм. Эдгээрээс байршил, гадна зогсоолын хүрэлцээ, үнэ нь хамгийн чухал байдаг. Манайх оффис түрээслэдэг компаниуд яг ямар оффис хүсч байгааг нарийвчлан судлаж үзэхэд хотын төвд хамгийн ойр, үйлчлүүлэгч ирэхэд гадна зогсоол хүрэлцээтэй, тав тухтай ажиллах боломжоор хангагдсан, өвөл дулаахан, зун сэрүүхэн, өөрсдийн онцлогт таарсан талбайг хуваарилах боломжтой, анхан шатны үйлчилгээг дотроосоо авдаг, ирээдүйд байнга үнэ нь өсөж байх, ухаалаг шийдэлтэй оффисыг хамгийн бага үнээр зээлийн нөхцлөөр авмаар байна гэсэн хариу гарсан. Бид энэ бүх үзүүлэлтийг хангасан оффис барих шаардлагатай гэж үзээд энэ оффисын барилгыг эхлүүлсэн. Тийм учраас энэ төсөл аль аль талдаа харилцан ашигтай амжилттай төсөл болж чадна гэдэгт бид итгэлтэй байгаа.
-Хүний бүх хүслийг гүйцээнэ гэдэг ч амаргүй ажилдаа. Та бүхэн тэгэхээр яг ямар оффис хаана барьж байгаа юм бэ. Үнэ нь хэд байх вэ.
-Оффисын барилгын хувьд хамгийн гол үзүүлэлт нь байршил байдаг болохоор бид оффисынхоо байшрлыг маш их судалж байгаад ирээдүйд хамгийн их үнэ цэнэ өсөх хотын төвийн байршилыг сонгосон. Тэр байршил нь шинээр барилгажиж байгаа 7-р хороолол юм. Яг төв зам дагуу, гаднаа том зогсоолтой, хот төлөвлөлтөөр хамгийн ашигтай байршлыг сонгож чадсан. 7-р хороолол нь шинээр үүсч байгаа ирээдүйтэй байршил гэдгийг бүх хүн ойлгож байгаа. Учир нь энэ байршил хотын төв цэгээс 1км радиуст багтдаг болохоор ямар ч компани төрийн болон бизнесийн үйлчилгээнд хамгийн ойр болж байгаагаараа давуу талтай. Оффисын доторх талбайг олон хуваах тусам зардал өсдөг тул ихэнх оффисууд том талбайг төлөвлөдөг. Энэ нь худалдаж авахад хүндрэл үүсгэдэг. 20 ажилтантай компанид том талбай ямар ч хэрэггүй. Харин манай оффис компани тус бүрийн хүссэн талбайг хуваарилан хуваах боломжтойгоор өрөөний зохион байгуулалтыг шийдсэн. Хэрэв худалдан авагч хүсвэл 20м2 талбай ч авах боломжтой. Мөн бидний их анхаарсан зүйл бол гадна зогсоолын талбайн хүрэлцээ юм. Тийм болохоор бид гаднаа маш том зогсоолыг төлөвлөж өгсөн. Худалдаж авсан компанийн ажилчдын тав тух, аюулгүй байдал, орчин үеийн цахим хэрэглээний шаардлагыг хангах үүднээс нэмэлт тоноглолуудыг суурилуулж байгаа. Жишээ нь манай оффис хөвдөг шалтай. Тийм болохоор ямар ч тохиолдолд цахилгаан хэрэглээний монтажлал, тэдгээрийн засвар үйлчилгээ, нэмэлт тоноглол хийх бүрэн боломжийг хангаж чадна. Өөр хэлбэл хамгийн орчин үеийн оффисын барилга болж чадна гэсэн үг. Ингээд магтаад байвал маш их зүйл ярьж чадахаар байна. Манай оффисын барилгыг худалдаж авсан тохиолдолд үнэхээр ашигтай зөв хөрөнгө оруулалт болж чадна гэдгийг баттай хэлнэ. Гэхдээ бид оффисоо энэхүү зах зээлийн өнөөдрийн үнээс 2 дахин бага үнээр борлуулж байгаа.
-2 дахин бага үнэ!!! Үнэхээр сонин санагдлаа. Ийм байх боломжтой юу. Чанар нь ямар болох бол. Мэдээж ямар ч хүн хямд гэдгийг чанартай холбож ойлгох байх.
-Бүрэн боломжтой. Тийм болохоор л бид ийм үнийн саналыг гаргасан гэсэн үг шүү дээ. Үнэ бага болохоор чанаргүй муу барилга болох байх гэж болгоомжлох хэрэггүй. Бид ямар бүтээгдэхүүн хэрэглээд ямар оффис барих хэрэгтэй вэ? Гэдгийг маш сайн судалсан. Энэ үнэ ч мөн судалгаанд тулгуурлан гарсан үнэ. Бүх материал үнэтэй байхаар сайн болно гэсэн үг биш. Хамгийн гол нь гүйцэтгэл маш сайн байх хэрэгтэй. Бидний энэ бага үнэд яг ямар бүтээгдэхүүн авч байгаа талаар тайлбарлаж өгье л дөө. Хотын төвийн 1км радиуст багтсан байршилд, өөрсдийн хүссэн хэмжээгээр талбайгаа хувааж аваад, зогсоолгүй хоцрох болов уу гэж сандралгүй ажилдаа ирээд орчин үеийн шийдэл бүхий сайхан оффист тав тухтай ажлаа хийнэ. Ресторан, кофе, үсчин гоо сайхан, фитнес, банк, хурал зөвлөгөөн зохион байгуулах гэх мэт үйлчилгээг дотроосоо авна шүү дээ. Гэхдээ үүнээс гадна хамгийн гол авах өгөөж бол ирээдүйн үнэ цэнийн өсөлт. Ийм өгөөжийг өгч чадах оффис өнөөдөр манайхаас өөр байхгүй. Худалдаж аваад өөрсдөө ашиглах, бусдад түрээслүүлэх, үнэ өсгөөд зарсан ч ашигтай байх болно.
-Оффис худалдаж авахад өөр хүндрэлтэй асуудал юу байдаг вэ. Энэ бүхнийг шийдсэнээр оффистой болох боломж бүрдэж чадах уу.
-Эдгээрээс гадна оффис худалдаж авах санхүүжилт маш чухал. Гол хүндрэл үүн дээр гардаг. Тийм болохоор бид худалдан авагчдад зориулаад зээлээр авах боломжийг гаргасан байгаа. Зээлийг бид өөрсдөө өгнө. Тэгэхэээр оффисоо ч манайхаар шийдүүлээд, мөнгөө ч манайхаар шийдүүлнэ гэсэн үг. Ингэж байж л үл хөдлөх хөрөнгийн цогц бизнес болж байгаа юм шүү дээ.
-Үнэхээр судалгаа сайтай мэргэжлийн компани хэрэглэгчдэд ийм үл хөдлөх хөрөнгө санал болгож байгаа нь үнэхээр сайхан байна. Ингэж байж л эх орон маань дэлхийн жишигт хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Танд өөр нэмж хэлэх зүйл байна уу.
-Оффис худалдан авахаар төлөвлаж байгаа, үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулж ашиг олохыг хүсч байгаа хэн боловч манай компани дээр ирээд бид нартай уулзаарай. Бид танд чин сэтгэлээсээ зөвлөгөө өгч чадна шүү гэж хэлмээр байна. Харилцан ашигтай бие биенээ дэмжсэн эрүүл бизнесийг хамтран хөгжүүлцгээе гэж уриалмаар байна даа. Хэрвээ манай оффисын талаар мэдээлэл авахыг хүсвэл 9990-0181 утсаар холбогдоорой.
-За баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.
Төлбөртэй