
Тодруулбал, 2011 онд улсын хэмжээнд нийт 401 осол гарч байсан бол 2012 онд 400, 2013 онд 406 үйлдвэрлэлийн осол бүртгэгджээ. Ослын улмаас 2011 онд 75 хүн, 2012 онд 87, 2013 онд 51 хүн нас барсан байна. Гарч буй ослын дийлэнх нь уул уурхай, барилгын салбарт гарч байгаа нь судалгаанаас харагдаж байна. Тодруулбал, 2011, 2012, 2013 онуудад уул уурхайн салбар дахь ослын тоо 76, 70, 60 удаа тохиожээ. Харин барилгын салбарт 2011, 2012 онуудад ослын тоо их байсан ч 2013 онд бараг хоёр дахин буурсан байна.
О.САР