Хүнсний манлай үйлдвэр АПУ компаниас Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн сурагч нарын дунд “Фрутта Амьдралын Жаргалтай Амт” сэдэвт гар зургийн уралдааныг 2013 оны 12-р сарын 1-нээс 2014 оны 01-р сарын 20-ны хооронд зохион байгууллаа. Энэхүү уралдаанд ерөнхий боловсролын нийт 65 сургуулийн 2500 гаруй хүүхдүүд оролцож өөрсдийн зурсан гар зургуудыг илгээсэн байна. Уралдаан насны хувьд 1-6 р анги, 7-12 р анги гэсэн 2 ангилалаар 2 үе шаттай зохион байгуулагдсан байна. 1-р шатны шалгаруулалтанд 2500 гаруй бүтээл ирснээс 167 бүтээл шалгарч Фрутта брэндийн 1 сарын эрх болон 2р шатанд орох эрхээр шагнуулсан бол 2-р шатны шалгаруулалт Facebook social network дахь Frutta family цахим хуудсаар хамгийн их like цуглуулсан 1-6р ангийн 10 сурагчдын бүтээл, 7-12 ангийн 10 сурагчдын бүтээл тус тус шалгаран Samsung Galaxy S3 утас болон Өргөмжлөл бүтээгдэхүүний дээжээр шагнагдлаа.