
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын сэдвээр хийж буй хаалттай мэдээллийг үргэлжлүүлэн сонсч байна. Чуулганы танхимын үүдэн дэх харуулуудыг олшруулж, хоёр, гуравдугаар давхрын төв хэсэг буюу чуулганы танхимын орчимд гар утасны сүлжээ сааруулагч тавьжээ. Өөрөөр хэлбэл, чуулганы танхимаас хэн нэгэн гар утсаар гадагш холбоо барих аргагүй болгосон байна.
Ерөнхийлөгчийн хийж буй мэдээлэлд ашигт малтмалын стратегийн ордуудын ашиглалт, төмөр замын бодлогоос гадна барааны үнийн өсөлт, монголчуудын хүнсний гол хэрэглээ болох махны үнийн хөөрөгдөл, эх, нялхсын асуудал, шинээр барих амаржих газрын талаар зэрэг амин чухал сэдвүүдийг хөндөж буй ажээ. Гишүүд чухал сэдвүүдээр Ерөнхийлөгчид санал тавьж, асуулт хариулт өрнүүлж байгаа гэнэ.
Д.ОЮУН