УИХ-ын гишүүн, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр боловсролын салбарын шинэчлэл, ялангуяа хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, авъяасыг нь нээх, хүүхдийг дэмжих, итгэл үнэмшилтэй болгоход тусалдаг багш бий болгох ажилд ахмад багш нар та бүхний оролцоо их байгаа гэдгийг чухалчлаад боловсролын салбарын шинэчлэлд шинжлэх ухааны салбарыг түлхүү анхаарна гэдгийг онцоллоо.
Уг уулзалтад нийт 2600 гаруй ахмад багш хүрэлцэн ирж, гурван багш "Боловсролын тэргүүний ажилтан" цол, тэмдгээр шагнуулав. Мөн УИХ-ын гишүүд анхны “А” үсэг заасан багш нартаа хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.