Сибирийн согтуу шувуу

Хуучирсан мэдээ: 2014.01.22-нд нийтлэгдсэн

Сибирийн согтуу шувуу

Новосибирскийн иргэд хэдэн өдрийн турш согтуу мэт байгаа свиристель гэдэг шувуудыг ажигласан байна. Иссэн жимс идсэний улмаас шувууд согтсон байжээ.

“Энэ өвөл ер бусын дулаан байгаа тул Сибирьт жимс хөлдөж амжилгүй иссэн бөгөөд түүгээр хооллосон шувууд согтсон байсан. Гэхдээ ямар нэг аюул байхгүй” гэж шувуу судлаач Игорь Вересов тайлбарлажээ. Ийм зүйл Сибирьт ховорхон гардаг, харин Европын шувууд иссэн жимс идэж, согтох нь их байдаг гэнэ.

Дашрамд, бор шувууны төрлийн свиристель нь үр жимс, хорхой шавьжаар хооллодог ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж