
Тоглолтод Монголын урлагийн томоохон төлөөлөл болсон алдарт дуучин Н.Норовбанзад, Г.Түмэндэмбэрэл, Б.Ламжав, В.Оросоо, Д.Банзрагч, П.Адарсүрэн нарын олны хүртээл болсон дуунуудаас сонгон Ардын жүжигчин, дуучин Д.Самбуу, Гавьяат жүжигчин Л.Чулуунчимэг, Б.Сийлэгмаа, С.Эрдэнэцэцэг, Н.Амгалан, дуучин Б.Батмэнд, Д.Амаржаргал, Д.Оюунжаргал, С.Цогтсайхан, Х.Эрдэнэцэцэг Ц.Түмэнжаргал Г.Энхбаатар, Г.Отгозул, Б.Ууганбаяр, Б.Эрдэнэбаатар, Э.Чинчулуун, Ц.Нарантуяа, хөөмийч Л.Лхамрагчаа, Ц.Цогтгэрэл, В.Батзориг зэрэг Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын үе үеийн уран бүтээлчид ая дуугаа өргөн барих ажээ. Мөн Үндэсний хөгжмийн их найрал хөгжимчид хөгжимдөн, удирдаач Б.Ганбат, хормейстр Ц.Буян-Орших болон ардын бүжигчид оролцон тоглох ажээ.