
МЗХ-ны нээлттэй танхимд болсон энэ арга хэмжээнд БНХАУ-ын элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Чан Ван Лон, Вьетнамын элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга, Лаосын элчин сайдын яамны төрийн нарийн бичгийн дарга хатагтай Ватсана Вонгфила болон гадаад дотоодын оюутан залуучууд оролцжээ. Хүрэлцэн ирсэн оюутан залуус өөрсдийн цагаан сар тэмдэглэх ёс заншлаа танилцуулан урлагын үзүүлбэр сонирхуулж, монгол тоглоом наадгайгаар хамт тоглон үндэстэн үндэснийхээ уламжлалт идээ ундааныхаа дээжийг амтлуулсан байна.
Монголд 30 гаруй орны 1500-аад оюутан суралцдаг бөгөөд БНХАУ, ОХУ- аас хамгийн олон оюутан сурдаг ажээ. Монголын залуучуудын холбоо цаашдаа монголд сурч байгаа гадаад оюутан залуусын дунд урлагын болон спортын олон төрлийн арга хэмжээ, өдөрлөгүүдийг зохион байгуулахаар төлөвлөж буй ажээ.