Гадаад валютын урсгалыг судална

Хуучирсан мэдээ: 2014.01.22-нд нийтлэгдсэн

Гадаад валютын урсгалыг судална

Монголбанкнаас гадаадад зорчихдоо зарцуулдаг гадаад валютын урсгалыг судлахаар болжээ. Тодруулбал, Монголбанк, Аялал жуулчлалын үндэсний төв, Нийслэлийн аялал жуулчлалын газар хамтран гадаадад зорчих монгол жуулчдын зардлын судалгааг хийх юм байна. 2013 онд монгол жуулчид гадны улсад аялахдаа зарцуулсан зардлын мөнгөн урсгалыг тодорхойлох зорилготой уг судалгаанд аялал жуулчлалын компаниуд, гадаадад аялаад ирсэн болон аялж буй монголчуудыг хамруулах ажээ. Ингэснээр гадаадад аялахаар хэдий хэмжээний валютыг зарцуулж буйг тогтоох бөгөөд цаашид уг судалгаанд тулгуурлан аялал жуулчлалыг цогцоор хөгжүүлэх бололцоотой юм байна.

Б.МИШЭЭЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж