З.Баянсэлэнгэд ном сургав

Хуучирсан мэдээ: 2014.01.22-нд нийтлэгдсэн

З.Баянсэлэнгэд ном сургав

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Р.Гончигдорж анх удаа парламентад сууж байгаа гишүүн З.Баянсэлэнгэд номын дуу сонсголоо. Ойлгомжгүй хуулийн заалтын талаар З.Баянсэлэнгэ гишүүн “Монголчууд буруу ярьж зөв ойлгодог улс шүү дээ” хэмээн зөвтгөж ойлгох санаагаа хэлэхэд Р.Гончигдорж гишүүн түүх сөхөн байж түүний бурууг хэллээ. Тэрээр “Монголчууд буруу ярьж зөв ойлгодог гэх зүйл хуулийнханд байж хэрхэвч болохгүй. Монгол Улсын Үндсэн хуулийг батлалцаж явсан Л.Түдэв, Б.Чимид нарын хооронд нэг маргаан гарч байсан юм. Л.Түдэв “Энэ үгнээс олон утгатай. Иймд таарч байна” гэхэд нь, Б.Чимид хариуд нь “Уран зохиолд нэг үгнээс түмэн утга цацарч байвал сайн зохиол. Харин хуульд бол нэг үгнээс нэг л утга гарч байж сайн хууль болдог гэж хэлж байсан юм” хэмээсэн байна. 

Б.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж