УИХ-ын
гишүүн Р.Амаржаргал өнгөрсөн долоо хоногт Лондон хотноо Британийн
Парламентийн Бүх Намын бүлгээс зохион байгуулсан хуралд хүндэт зочноор
оролцож, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл
хийжээ. Энэхүү хуралдаан нь Британийн Парламентийн бүх намын бүлэг болон
Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад суугаа ЭСЯ-наас зохион
байгуулж буй хоёр дахь цуврал хурал бөгөөд эхний удаад “М-Си-Эс”
группын ерөнхийлөгч Ж.Од уригдан оролцож, Монгол Улс дахь хөрөнгө
оруулалт, бизнесийн орчны талаар танилцуулга мэдээлэл хийж байжээ.
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал нь Британид эрдмийн зэрэг хамгаалсан
монголчуудын анхдагч бөгөөд Монгол-Британийн Парламент хоорондын бүлгийг
тэргүүлдэг юм.

Д.ЦЭЭНЭ