25 яруу найрагч дараачийн шатанд шалгарчээ

Хуучирсан мэдээ: 2014.01.22-нд нийтлэгдсэн

25 яруу найрагч дараачийн шатанд шалгарчээ

“Болор цом-31” наадмын хоёрдугаар шатанд шалгарсан яруу найрагчдын нэрс тодорчээ.

Энэ
жилийн хувьд нийтдээ 200 шахам уран бүтээлчид өөрсдийн бүтээлээ
ирүүлснээс өчигдөр орой Монголын зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн
шүүлтүүрээр 25 яруу найрагчийг дараачийн шатанд тэнцүүлсэн байна.

Үүнд:

  1. Д.Алтангэрэл
  2. Б.Батсайхан
  3. Б.Баттулга
  4. Л.Батцэнгэл
  5. М.Билэгсайхан
  6. Б.Болорцэрэн
  7. Г.Бямбажав
  8. Л.Ганзул
  9. С.Дамдиндорж
  10. Т.Есөн-Эрдэнэ
  11. Л.Моломжамц
  12. Б.Мягмаржав
  13. П.Нямлхагва
  14. Дү.Отгонбаяр
  15. М.Отгонбаяр
  16. Д.Оюундэлгэр
  17. Д.Өсөх-Эрдэнэ
  18. Ай.Төмөр-Очир
  19. Б.Чулуунцэцэг
  20. Ч.Ууганбаяр
  21. М.Уянсүх
  22. О.Цэнд-Аюуш
  23. Д.Энхболдбаатар
  24. Б.Энхтөр
  25. Ц.Эрдэнэбаатар нарын яруу найрагчид тунан үлдэж, эдгээрээс энэ жилийн “Болор цом”-ын эзэн тодрох юм.

Энэ жил Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод энэ сарын 25-нд тус наадам
болох бөгөөд тэнцсэн яруу найрагчдийг 24-ний өглөө нэгдсэн унаагаар авч
явах юм. Мөн Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдорж агсаны 80 насны ой тохиож
байгаа учир түүний хөшөөнд цэцэг өргөх, Монгол түмний морины их шүтээнд
хүндэтгэл үзүүлэх зэрэг олон үйл ажиллагаа байгаа ажээ.

Д.БҮҮВЭЙ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж