
Баян-Уул, Төгрөг, Хөхморьт, Шарга сум, Есөнбулаг сумын Баяншанд багийн нийт 5480 сонгогч багт нэр дэвшсэн 18 нэр дэвшигчдийн төлөө, нийт аймгийн хэмжээнд 19199 сонгогч Монгол Ардын Нам, Ардчилсан Нам, Монгол Ардын Хувьсгалт намын төлөө саналаа өгчээ.
Гурван намаас 15 хүн, бие дааж гурван хүн тус тус нэр дэвшигчээр бүртгүүлэн саналын хуудсанд бичигдсэнээс Ардчилсан намаас нэр дэвшсэн Г.Хурцгэрэл, Д.Чинзориг, Д.Даваадорж, Р.Лхагвадорж, Б.Алтангэрэл нар сонгогджээ. Түүнчлэн санал хураалтаар МАН 36,75%, АН 49,41%, МАХН 13,18%-ийн санал авсанд хувь тэнцүүлэх тогтолцоогоор 12 суудлыг хуваарилахад Монгол Ардын Нам 4 суудал, Ардчилсан Нам 6 суудал, Монгол Ардын Хувьсгалт нам хоёр суудал тус тус авсан байна.
Говь-алтай аймгийн Сонгуулийн хороо нь өчигдөр хуралдаж, дахин сонгуулийн санал хураалтын дүнг хэлэлцээд холбогдох тогтоолоороо баталгаажуулсан байна.